Манай хамт олон

“Прогресс инженеринг” ХХК-ийн чадварлаг, туршлагатай инженер, мэргэжилтнүүд.

  • Я.Элбэгзаяа

    Инженер геологич · Геотехникч

    “Прогресс инженеринг” ХХК-ийн Ерөнхий инженер

  • Ө.Бат-Эрдэнэ

    Барилгын инженер

    “Прогресс инженеринг” ХХК-ийн Ерөнхий захирал

  • Т.Бээжинхүү

    Инженер геологич · Геотехникч

    Монгол Улсын зөвлөх инженер · Зөвлөх инженер

  • Б.Батбаясгалан

    Инженер геологич · Геотехникч

    “Прогресс инженеринг” ХХК-ийн инженер

  • Т.Ариунаа

    Инженер геологич · Геотехникч

    “Прогресс инженеринг” ХХК-ийн инженер

  • Я.Ариунзаяа

    Барилгын инженер

    “Прогресс инженеринг” ХХК-ийн менежер

  • Н.Сарангуа

    Нягтлан

    “Прогресс инженеринг” ХХК-ийн нягтлан

  • Б.Гантулга

    Өрмийн мастер

    “Прогресс инженеринг” ХХК-ийн өрмийн мастер

  • Ц.Гантүшиг

    Өрмийн мастер

    “Прогресс инженеринг” ХХК-ийн өрмийн мастер

Уриа

Инженер хүн та дэлхийг бүтээнэ.

Бидний эрхэм зорилго

Монголын инженер геологийн салбарыг дэлхийн түвшинд хүргэнэ. Биднийг сонгон хамтран ажилласан хувь хүн албан байгууллагад чанарыг амлана.

Тусгай зөвшөөрөлтэй ажлууд

Инженер-геологи геотехникийн мэргэжлийн хүрээнд дараах ажлуудыг тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэж байна. Үүнд:

  • Хот суурин, аймаг сумын ерөнхий төлөвлөгөө
  • Онцгой төвөгшилтэй өндөр барилга байгууламж, амины орон сууц, үйлдвэрийн барилгын инженер геологийн иж бүрэн судалгаа
  • Авто зам, гүүрэн байгууламж, дулааны болон цэвэр бохир усны шугамын трассын инженер геологийн иж бүрэн судалгаа
  • Хаягдлын далангийн тогтворжилтийн ул хөрсний судалгаа.
  • Инженер-геологи, гидрогеологийн бүх төрлийн судалгаа, зураглалын ажил
  • Инженер-геофизикийн судалгаа
  • Инженер-геологи, геотехникийн талбайн туршилт судалгаа
  • Инженер-геологи, гидрогеологи, геотехникийн лабораторийн туршилт шинжилгээ
  • Олон жилийн цэвдэг ул хөрсний судалгаа, хөөлттэй суулттай онцгой төвөгшилтэй ул хөрсний туршилт хэмжилт
  • Инженерийн гидрогеологийн зориулалттай гидрогеологийн шавхалт горимын хэмжилт судалгаа

Инженер-геологи, гидрогеологи, геотехникийн судалгаа, туршилт шинжилгээний ажлын үр дүнг орчин үеийн дэвшилтэт программаар боловсруулж захиалагчийн шаардлагад нийцсэн тайлан дүгнэлтийг боловсруулж байна.

Талбайн туршилт судалгаа /хөрс/

  • Бүх төрлийн барилга, авто зам, цэвэр бохир усны шугам хоолой, гүүрэн байгууламжийн суурийн ул хөрсний шинжилгээ. /өрөмдлөг, дээжлэлт/
  • Ул хөрсний нягт болон далангийн нягтаршилтыг MNS ASTM D 1556:2002 стандартын дагуу тодорхойлох Элсэн конусын туршилтыг замын судалгаанд өргөнөөр ашиглах хамгийн баталгаатай багаж юм. Туршилтыг замын трассын дагуу, шурфанд, далан, суваг гэх мэт олон чиглэл зориулалтаар явуулна.
  • Барилгын буурь суурь, авто замын трасс, суурийн котлованд болон цооногт ул хөрсний хэв гажилтын модулийг тодорхойлох штампын туршилтыг “AASHTO; ASTM” стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.
  • Замын трассын дагуух ул хөрсний нягт болон далангийн нягтралтыг тодорхойлох MNS 5678:2006 DCP (Dynamic Cone Penetration)-ийн буюу Динамик шигдэлтийн туршилтыг хийж байна. Замын судалгааны хамгийн гол туршилт.
  • Замын трассын дагуу барих гүүр хоолойн тулгуур суурийн ул хөрсний барьцалдах чанар буюу динамик эсэргүүцлийг MNS 3233:2016 стандартын дагуу тодорхойлно.
  • Гүүр хоолойн тулгуур суурийн ул хөрсний барьцалдах чанар буюу даац, бат бэх чанарыг ASTM D1586:2008-ын дагуу тодорхойлно. DPT (Dynamic Penetration Test)
  • Стандарт пенетрацийн туршилт /SPT/ASTM D1586 стандартын дагуу тодорхойлно.
  • Олон жилийн цэвдэг хөрсний температурын хэмжилт ул хөрсний туршилтын ажлыг хийж байна.
  • Прессометрийн туршилт /ул хөрсний хэв гажилт тодорхойлох – цооногт 2.0-20.0 метр гүнд/ ASTM, MNS стандартын дагуу тодорхойлно.